Covid-19-ийн тархалтыг богино хугацаанд дарж, ногоон бүс болсноо зарлаж, улмаар бүх үйл ажиллагааг хэвийн явуулж байсан Дархан-Уул аймагт дахин халдвар гарсантай холбоотойгоор фитнесс төвүүд болон зарим газруудын үйл ажиллагааг хязгаарлаад байна.
Дархан-Уул аймагт энэ сарын 26-27-ны шөнө Улаанбаатар Дархан чиглэлийн хүнс тээврийн жолоочийн PCR шинжилгээний хариу нь 48 цагаас хэтэрсэн байсан тул дахиж шинжилгээнд хамруулсан юм. Харамсалтай нь шинжилгээгээр тухайн жолоочоос Covid-19 илэрсэн. Түүнийг ахтайгаа цуг нэгдүгээр сарын 26-ны өдөр шинжилгээний хариу гартал гэртээ тусгаарлагдаарай гэсэн боловч 18:00-20:00 цагийн хооронд “Тохь” хэмээс фитнесс төвөөр үйлчлүүлсэн байна. Одоогоор ойрын хавьтал гэсэн 52 иргэнийг олж тогтоож, шинжилгээнд хамруулсан. Эхний шинжилгээгээр бүх хариу сөрөг гарсан байна.
Үүнээс огт олдоогүй 3 хүний хаяг, байршлыг тогтоохоор ажиллаж байна. 71 хүнийг тусгаарлан ажиглах байранд, 1 хүнийг гэрт нь тусгаарлаж PCR шинжилгээнд хамруулсан. Энэ сарын 18-ны өдрөөс хойш Улаанбаатараас Дарханд ирсэн 900 орчим иргэн байна. Үүнээс Орхон, Хонгор, Шарын гол сумдад байгаа иргэдийн PCR шинжилгээ бүгд сөрөг гарсан.
ЭМЯ, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжид үндэслэн дараах шийдвэрийг Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос гаргажээ: