Австралийн 44 настай иргэн Күйнслэнд мужийн Плацид нууранд сэлж байгаад аварга матрын дайралтад өртжээ. Ойролцоогоор 1,5-2 метр урттай давстай усны матар эрэгтэй рүү дайрч толгойг нь хазсан байна.
Эрэгтэйн ярьснаар матар түүний толгойг амандаа хийсэн даруйд нүцгэн гараараа эрүүг нь нээж амиа аварсан гэжээ. Азаар хүнд бэртэл гэмтэл авалгүй хөнгөн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр эрэгтэйг Кайрнс эмнэлэгт хүргэжээ. Тэрээр найман жилийн турш долоо хоногт гурван удаа нуурын усанд сэлдэг бөгөөд ийм дайралттай огт таарч байгаагүй гэжээ. Күйнслэнд мужийн захиргаанаас иргэдийг Плацид нууранд сэлэх, хөнгөн завиар аялахаас сэргийлэхийг уриалсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
haha uleene uleene gehed arai arai odos uher zuugaad tavidaggui eruu shuude