Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 327-р ангид гахайн өвчин гарчээ. Учир нь тус ангийн удирдлага, дарга нар нууцаар 12 гахай тэжээж байжээ.
Харин нууцаар тэжээж байсан гахайнуудын нэг нь энэ сарын 26-ны өдөр халдварт өвчнөөр үхсэн байна. Тус анги гахайгаа хоолныхоо үлдэгдлээр хооллодог байсан байна.
Уг асуудалтай холбоХэрлэн сумын Онцгой комисс хуралдаж үлдсэн 11 гахайг өнөөдөр/2020.01.29/устгахаар болжээ. Дээрх гахайнаас дээж авч шинжилгээ хийж байгаа бөгөөд мялзан өвчин байх магадлал өндөр байна.
Учир нь 2019 онд тус ангийн тэжээж байсан 16 гахай африкийн гахайн мялзан өвчнөөр өвчилж устгалд оруулж байжээ. Тухайн үед дахин тус ангийг гахай тэжээхгүй байх шаардлага өгч байсан ч ийнхүү нууцаар тэжээсэн гахай өвчилжээ.
Эдгээр гахайгаа мал амьтны тооллогод оруулаагүйн дээр багийн дарга нь ч тус ангийг гахай тэжээж байсныг мэдээгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Турж үхсэн хүүрнүүд вэ. Боль гээд байхад дахин тэжээж байдаг. Ангийн даргад нь арга хэмжээ авах хэрэгтэй.
ymar hariutslaggui angia