СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-28

УИХ-ын гишүүн С.Батболд шүүхэд хандахаа мэдэгдэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн С.Батболд намайг төрийн эргэлт хийсэн, Оюу толгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан .

Засгийн газрын аливаа нэгэн байгууллага Нью Йоркийн болон гадаадын өөр улсад ийм нэхэмжлэл надтай холбогдуулан гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ Засгийн газрын эх сурвалжууд удаа дараа мэдэгдсээр ирлээ.

АНУ-ын хуулийн компани нь Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн надад хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг Нью Йоркийн шүүхэд гаргаж, шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргасны дараа 2020 оны 12 дугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө миний эсрэг нэхэмжлэлээ өөрсдөө зогсоосон гэдэг нь Нью Йоркийн шүүхийн вебсайт дээр олон нийтэд ил тод байгаа. Сүүлдээ 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэр дурьдсан Солонгосын иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ хүртэл АНУ-ын хуулийн компани өөрөө зогсоосон байгаа нь шүүхийн баримтаас тодорхой байна. Харин энэ компани хэний даалгавраар анх нэхэмжлэл гаргаж, цаг хугацааны хувьд ийм нарийн зохион байгуулалттайгаар татан авсныг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ бүх үйлдлийг хэн хаанаас удирдан санхүүжүүлж байгааг ч шалгуулж үнэн зөвийг тогтоох ёстой. 

Засгийн газарт огт хамаагүй энэ үйлдлийг Монгол Улсын Засгийн газарт хамаатуулж, миний нэрийг хутгаж, тэр байтугай Засгийн газрын огцрох үндэслэл болсон мэтээр гүтгэлэг зохион байгуулж байгаа нь анхнаасаа энэ бүх зүйл нь улстөрийн зорилготой дайралт байсан гэдгийн нотолгоо юм. 

Миний тэргүүлсэн Засгийн газар Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад ашигтайгаар сайжруулж, олон зуун сая ам.долларын үр ашгийг Монголын талд авчирсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Үүнийг яаж ч гүтгээд үгүйсгэх боломжгүй юм. 

Иймд үнэн зөвөө тогтоолгон нэр төрөө сэргээлгэхээр маргаашийн дотор шүүхэд нэхэмжлэл гарган хандахаа албан ёсоор мэдэгдэж байна.

2021.01.28

Сурталчилгаа


Сэтгэгдэл (23)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

nergyi
3 жилийн өмнө
203.91.115.42

sy Batbold gishyyn amalcandaa xyrbel sain vmsan daa xurdlaarai xyleelt ix bna shyy

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.93

Тэр их олон саяын ашиг нь юунд зарцуулагдаж хаашаа шингсэн нь тодорхой бус ард түмэнд дэмжэлэг болсон юм лав байхгүйл байх шүү удс орон нь улам их өртөй болоод бга биздээ худал шаахгүй байвал зүгээр бна шүү

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.55

Zuv.Demjij bna.

zochim
3 жилийн өмнө
66.181.161.49

olon sayiin ashig orson meteer haragduulakh menejmentee dutuu hiiseen bndaa tseverkhen khiikh khetsuuldee

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.106

Сү.Батболд эх ороноосоо урваж эх ороноо худалдсан. Тэр хангалттай сайхан амьдарсан одоо зовох цаг нь болсон. Энерги хадгалах хууль гэж байдаг юм хэт их жаргасан хүнизовох ёстой

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.106

Үр хүүхэдэд чинь хийсэн үйл лай чинь ирэх болно. Чамайг харааж байна чи зовж үхнэ үр удам чинь тасрах болно хараарай гөлөг минь. Монголчууд тэнгэр удамтай ард түмэн шүү

Зочин
3 жилийн өмнө
43.242.243.248

хулгайлж авсан болгоноо буцаагаад өгчихөөд амар тайван амьдар

Зочин
3 жилийн өмнө
43.242.243.196

За яршиг бороо шиг юм болох гэж. Ядаж 60 тн алт авсан юм нябо доо 100 гм алт егч чадахгуй харамч гэж

За
3 жилийн өмнө
139.5.219.239

Зөвөа ард түмэнд үнэн бодит мэдээлэл хэрэгтэй.

mgl
3 жилийн өмнө
90.215.160.99

Mongoliin shuuxd xandaad yax vede chinii gart bgaa ym chin

Зочин
3 жилийн өмнө
202.9.47.29

Одоо идэж болсон байлгүй дэ үнэн мэдэгдэнэ

Зочин
3 жилийн өмнө
139.5.218.204

Үнэн шүү дээ. Хөгийн луйварчин.

Зочин
3 жилийн өмнө
192.82.77.248

Солиоролгүй шалгуул! Чамд их юм бий!

Би
3 жилийн өмнө
66.181.177.34

Мөнгөтэй хүн байж сайн хүн хөлслөөд хэн гүтгэснийн олоод сайн хариуцлага хүлээлгээч

Зочин
3 жилийн өмнө
192.82.67.54

Мөнгөтэй хүн шүүхийг хүртэл атгана гэж боддог юм байх даа их хурлын гишүүд хүртэл өөрийн чинь үнэн нүүр царайг илчилж байгаа шүү хөрөнгөө хураалгаж эздэд нь энэ хэцүү үeд буцааж өг

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.33

Хаана байна аа тэр олон зуун сая доллар чинь?????

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.178

Буруу зөвөө шүүхээр дэнслүүлэн, улс төржсөн хэрүүлээ шийдвэрлүүлж ард олноо талцуулахгүй байх таны саналыг дэмжиж байнаа,хурдан тусмаа сайн шүү....

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.214

Элбэгдоржийг харлуулсан замаар Сү.Батболд оржээ

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.62

Бороо гоулдын 12 тонн алт хаана бна

Зочин
3 жилийн өмнө
202.21.107.116

Тэгвэл Эрдэнэтийн санхүүд шалгалт хийж, гадагш мөнгө шилжүүлсэн баримтуудыг ил болгох хэрэгтэй. Санхүүгийн баримт бол хөдлөшгүй нотолгоо байдаг.

Зочин
3 жилийн өмнө
202.21.103.62

Үнэхээр л зүгээр юм бол гонгинохоо больчих

othoo
3 жилийн өмнө
192.82.75.156

mongoliin toroos hujaa bodoltoi eh ornoo hudaldsan garuud zailah boltugai

ЗОЧИН
3 жилийн өмнө
66.181.161.44

Таньд хангалттай амьдралд хүрэлцхээр эх оронд нийгмийн баталгааг тань шийдэж өгье та үнэхээр монгол гэх сэтгэлтэй улс төрч бол үүнийгээ нотлоод хүнд хэцүү цагт өөрийн гэх нотлогдсон хөрөнгөө улсдаа өгчих ингэвэл ард түмэн таньд итгэж зөв бурууг ярилцах цаг ирнэ түүнээс нааш жүжиг тоглоод яахавдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.