АНУ-ын Детройт хотод оршин суудаг байгаль орчны төлөө тэмцэгч Эрадажере Олейта тус хотын орон гэргүй хүмүүст зориулж чипсний хуучин уутнуудаар аяны хөнжил хийжээ. Түүний ачаар хотын олон орон гэргүй хүн энэ өвлийг давж гарах боломжтой болж байгаа юм.
Тэрээр хөнжил хийдэг явцынхаа талаар "CNN" агентлагт "Процесс нь энгийн: цуглуулсан уутнуудаа нээж, индүүдээд, дараа нь хуванцраар доторлодог" хэмээн ярьсан байна. Олейта энэ санаагаа нэгэн англи эмэгтэйн бичлэгээс авсан бөгөөд хэдэн сарын өмнөөс чипсний уут цуглуулж эхэлсэн төдийгүй чипсний уут цуглуулах вэбсайт нээжээ.
Чипсний уутны тугалган доторлогоо нь биеийн дулааныг хадгалдаг ба түүний урласан аяны хөнжил нь удаан эдэлгээтэй, ус нэвтрүүлдэггүй бөгөөд маш хөнгөн жинтэй юм. Нэг аяны хөнжил хийхэд 150 орчим уут шаардлагатай байдаг аж. Олейта ирэх хоёрдугаар сар гэхэд 60 хөнжил хийхээр зорьж байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.