СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-28

Нийслэлд дараах 14 байршилд хөл хорио тогтоогоод байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвар голомтлон тархаж байгаа энэ үед 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 11 цагийн байдлаар дараах 14 байршилд хамгаалалт тогтоогоод байна. 

Тухайлбал: 

СБД-ийн 9 дүгээр хорооны зарим хэсэгт хөдөлгөөнийг хязгаарлалаа 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605-р байранд оршин суух иргэнээс коронавируст халдвар батлагдсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16:00 цагт шуурхай хуралдаж, Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны А/17 дугаар захирамжаар. Коронавируст халдвар батлагдсан тус байрны оршин суугчдаас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна.

СӨХ-ийн дөрвөн ажилтан халдвар авсан тул "X апартмент" 1, 2 байранд хөл хорио тогтоогоод байна  

Баянзүрх дүүргийн "X апартмент 1" байрнаас 2021 оны 1-р сарын 24-ны өдөр халдвар бүртгэгдсэн. Тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид .
Тухайн СӨХ-ийн ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг тул мөн адил хамгаалалтад авч яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Иймд иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсье.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.