СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Лондоны цагдаагийн газарт үсээ засуулсан 31 офицерыг торгожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Их Британийн нийслэл Лондон хотын Метрополитан цагдаагийн газрын 31 алба хаагч албан үүргийнхээ үеэр цагдаагийн хэсэгтээ үсээ засуулж, цар тахлын үеийн хөл хорионы дүрмийг зөрчжээ. Дүрэм зөрчин, үсээ засуулсан офицер бүрт 200 фунт стерлинг буюу 270 ам.долларын торгууль ногдуулсан болохыг албаныхан мэдэгдсэн юм.

Цагдаагийн алба хаагчид олуулаа үсээ засуулсан хэрэг Лондоны зүүн хэсэгт орших Бетнал Грин цагдаагийн газарт энэ сарын 17-нд болсон байна.  аж. Англид тогтоосон үндэсний хэмжээний хөл хорионы дэглэмийн дагуу үсчид үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа билээ.

Албаныхны мэдээлснээр мөрдөн байцаалтын явцад үс засах ажлыг зохион байгуулсан хоёр албан тушаалтныг тогтоосон бөгөөд тэдэнд ёс зүйн шалгалт хийхээр болжээ. Сүүлийн үед Их Британид коронавирусийн халдварын тархалт хурдацтай өсөж байгаа тул Цагдаагийн комиссар Крессида Дик дүрэм зөрчигчдөд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

Тус улсын Засгийн газар хөл хорионы хатуу хяналт шалгалтыг цагдаа нар ахлан, үлгэр дуурайлал болох ёстойг онцолсон хэдий ч энэхүү хэрэг нь Метрополитан цагдаагийн газрын хувьд олон талаар ичгүүртэй явдал болов. аж.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.