СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-28

Увс, Дархан-Уул аймагт хөл хорио тогтоогоод байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Covid-19 халдварыг аймгууд руу алдахгүй байхыг хичээж ажилласан ч Ховд аймагт халдвар бүртгэгдсэн, мөн Дархан-Уул, Увс аймагт сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн тул орон нутгийн Онцгой комиссоос тодорхой арга хэмжээ аваад байна. Энэ талаарх мэдээллийг хүргэе.

Увсад тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо 

Увс аймгийн Зүүнхангай суманд сэжигтэй тохиолдол илэрсэн тул өнөөдрөөс /2021.01.28/ тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоохоор боллоо. . Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэрлэл 09.00-21.00 цаг хүртэл ажиллах юм байна. Харин бусад үйл ажиллагааг хориглоно. Архи, согтууруулах ундаа худалдахгүй. Одоогоор тус аймагт PCR шинжилгээ хийх боломжгүй тул сэжигтэй тохилдлын сорьцыг Ховд аймаг руу илгээжээ.

 

Орон нутгаас иргэдээ татан авах үеэр Улаанбаатар хотоос 312 хүн Улаангом хотод очсон, тодорхой тооны хүмүүс замдаа бууж бусад сумдад очсон бөгөөд тэднийг гэрийн тусгаарлалтад оруулсан байна.

Дархан-Уул аймагт ирэх сарын 1 хүртэл зорчих хөдөлгөөн хязгаарлалаа 

. Тус аймгийн Онцгой комиссын мэдээлснээр өчигдрөөс /2021.01.27/эхлэн ирэх даваа гариг хүртэл Улаанбаатар-Дарханы чиглэлд хүнс, эм ханган нийлүүлэлт, эрүүл мэнд болон буяны ажлаас бусад шалтгаанаар зорчих хөдөлгөөнийг түр хориглоод байна.

Зөвшөөрөгдсөн салбарын тээврийн хэрэгслүүд аймгийн Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрөлтэй авсан байх ёстой аж..

Орхон аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэв  

. Тэрбээр халуурч, ханиалгасан шинж тэмдэгтэй байсан тул эмнэлгээр үйлчлүүлсэн аж. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан ч PCR шинжилгээ авчээ. Шинжилгээний баталгаажсан хариу өнөөдөр /2021.01.28/ гарах юм. Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Тархвар судлаач Б.Цэндбаяр хэлэхдээ “Тухайн иргэнийг гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөгөө өгсөн. Одоогоор амбулаторийн үзлэг хэвийн үргэлжилж байна. Тандалт судалгаагаар, тухайн иргэн батлагдсан болон сэжигтэй тохиолдолтой ямар нэгэн байдлаар хавьтал болсон өгүүлэмж байгаагүй. ” гэв.

Орхон аймгийн хэмжээнд нийслэлээс орон нутагтаа ирсэн 1235 иргэн гэрийн ажиглалтад байна. Тус аймгийн Эрүүл мэндийн төв Сovid-19 халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл өндөр байна хэмээн дүгнэжээ. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, QR кодыг тогтмол бүртгүүлэхийг зөвлөж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.