СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-28

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлсэн. Тэрбээр "Оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно" гэсэн юм.

Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор данснаас төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

Энэ амлалтад хүрэхийн тулд худлаа ярьж болохгүй. Томилгоог нэг хүн биш 76 хүн ярилцаж байж шийдэх ёстой" гэлээ. 

Мөн чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгчийн зүгээс гурван төрлийн хуульд хэсэгчилсэн хориг тавьсан. Уг хоригийг бүгдийг нь хүлээж авч болохгүй. Яагаад АТГ-ын томилгоог нэг хүн бүгдийг нь хариуцаж, харц, аашаараа хөдөлгөж байдаг тогтолцоотой байх ёстой юм бэ? Хийсэн хулгайг нь хэлж болдоггүй нийгэмд амьдарч байна. УИХ-дээр томилгооны сонсгол хийх нь зөв. Ингэхэд хэн нь хэн бэ гэдэг нь гарч ирнэ гэж Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар мөн хэлсэн юм. 

Чуулганы хуралдааны эхний хэсгийг дараах холбоосоор хүлээн авч үзнэ үү.

Сурталчилгаа
  • 2021-01-28 12:30

    Д.Ганбат: Газрын тосны үйлдвэр барихад хувийн хэвшлийг оролцуулах хэрэгтэй

    УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцууллаа. Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуульд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр байгуулахад зориулан төрөөс дэмжлэг үзүүлэх хаарилцага зохицуулна. Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэл хууль хүчин төгөлдөр үйлчлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдийн тогтвортой байдалтай байлгах, тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилгоор хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулахад Засгийн газар давуу эрх олгох. Үйлдвэрийн барилга угсралтад шаардагдах техник тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд давуу эрх олгох зэрэг харилцааг уг хуулиар зохицуулах юм. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат: Газрын тос манай улсын импортоор орж ирдэг бүтээгдэхүүний дийлэнхийг эзэлдэг. БНЭУ-ын нэг тэрбум долларын зээлээр барих байх. Цааш энэ хөрөнгө нэмэгдэхгүй байгаа. Мөн хувийн хэвшлийг оролцуулахгүй юм уу. Төрийн байгууллага ард түмний нэрээр зээл авчихаад гарын салаагаар урсдаг жишиг олон бий. Газрын тос, бензин шатахуун орж ирэхдээ татвараас зугтдаг асуудал удаан хугацаанд явжээ. Үүнийг яагаад хянаж шалгахгүй байна вэ?

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтын ажлыг саадгүй явуулах үүднээс хуулийн төслийг дэмжээд явж байгаа. Үйлдвэр 2025 онд эхний байдлаар ашиглалтад орно. Санхүүжилт УИХ-аар орж зээлийн хэлэлцээр нь батлагдсан. БНЭУ-ын экспорт импортын банкнаас 1,2 тэрбум ам.доллар авна. Зээлийн хүү 1,75 хувь, 25 жилийн хугацаатай хөнгөлттэй зээл юм. ТЭЗҮ-ээр үйлдвэр ашиглалтад орвол гарч буй газрын тосны үнэ одоо ОХУ-аас авч байгаа үнээс мэдээж хямд байна. 

    Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Одоо уг хууль 2,3,4 дэхь шатны хэлэлцүүлэгт орох юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.