Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2021 оны 1 дүгээр сарын 28-ны "Өдрийн сонин"-д "Ардчилсан намын 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн намын тамга, тэмдэг хаягдаж үрэгдсэн тул хүчингүй болсон" талаар мэдээлэл нийтлэгдсэн юм. Уг мэдээлэлд няцаалт өглөө.
АН-ын ХЭГ-ын дарга Д.Нүрзэд "Энэ бол худал, гүтгэлэг мэдээ" хэмээн няцаалаа.
АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд:
-АН-ын бэлгэдэл, туг, албан хуудас, тамга тэмдэг хэрэглэх, хадгалах тухай журамд зааснаар дунд шатны байгууллагын тамгыг тухайн шатны удирдах албан тушаалтан тус тус хариуцах ба өөрсдийн намын байранд хадгалагддаг. Өнөөдрийн байдлаар бүх намын хороодын тамга, хороо тус бүрийн намын байранд хадгалагдаж байгаа ба хаяж үрэгдүүлсэн зүйл байхгүй гэсэн юм.
Улс төрийн томоохон сонгууль ойртсон чухал цаг үед мэдээлэл байршуулахдаа мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүйгээр хариуцлагагүй худал мэдээлэл нийтэлсэн нь намын болоод гишүүдийн нэр хүнд, үйл ажиллагаанд, намын эд хөрөнгөнд ноцтойгоор халдсан үйлдэл байна. Иймд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1д заасны дагуу "Өдрийн сонин" тухайн мэдээлэлд залруулга хийж, намын тамга хэвээр байгаа талаар албан ёсны мэдээлэл хийнэ үү хэмээн шаардлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.