ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 15202 хүнд шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрчээ.
БЗД-ийн 8-р хорооны Х аппартментээс дөрвөн хүн, СӨХ-ны ажилтнаас мөн халдвар илэрсэн. Үүнээс гадна Микс пиццаны газрын гурван хүнээс халдвар илэрсэн байна. Бусад нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлуудаас илэрчээ. Үүнээс гадна Улаанбаатар- Дархан чиглэлийн хүнс тээврийн жолоочоос халдвар илэрлээ.
1187 хүн кластер өвчлөлөөр бүртгэгдсэн бол улсын хэмжээнд нийт 1692 хүн халдвар аваад байна. Үүнээс 1244 нь эдгэрсэн. Нийт 435 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 388, хүндэвтэр 44, хүнд хоёр, маг хүнд гэсэн оноштой нэг хүн байна.
Хамгийн идэвхитэй голомт бол БЗД-ийн Х аппартмент бөгөөд тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Мөн БЗД-ийн нийтийн байр, СХД-ийн 15-р хорооноос гарсан голомтод халдвар эрчимтэй тархах хандлагатай байна.
Тиймээс хүн ард хэзээч хаанаас ч халдвар аах эрдсэлтэй байгаа учир амны хаалт тогтмол зүүх, хүн олноор бөөгнөрсөн газар очихгүй байхыг ЭМЯ-аас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.