СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-27

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ томилогдлоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн /2021-01-27/ чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авсан.

Завсарлагын хугацаа дуусч, санал хураалт явуулахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 66 гишүүн оролцсоноос 58 нь буюу 87.9 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. 

Шинэ Үндсэн хуульд орсон өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрийн кабинетийг парламентээс хараат бусаар бүрдүүлэх эрхтэй бөгөөд тэрбээр маргаашнаас сайд нарынхаа нэрсийг УИХ-д танилцуулах ажээ. 

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн товч намтар

Л.Оюун-Эрдэнэ нь 1980.06.29 төрсөн. Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын ЕБС, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр,

2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага: 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал, 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал, 2008 онд Нийслэлийн БЗД- т Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын УЗ-ийн ХЭГ-ын дарга, 2010-2014 он НАМЗХ-ны Ерөнхийлөгч, 2011 он МАН-ын нарийн бичгийн дарга, 2012 он МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2019 оноос Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2020 оноос УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Их зочин
3 жилийн өмнө
5.188.93.118

У.Хүрэлсүх шиг улсаа бодоорой, дайнд нь хүрээрэй, ума хум...

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.239

Хахаха

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.