СБД-ийн 15, 16, 17, 18-р хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хөл хорио тогтоож иргэдээс шинжилгээ авч байгаа. Тус дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд байрлаж байсан нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Нийтийн байранд байсан айлуудыг тусгаарлах байр руу шилжүүлсэн бөгөөд тухайн иргэний зорчсон хорооны байр, дэлгүүр, худалдааны төв гэсэн хэд хэдэн газрыг хааж, иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулах ажил хийгдэж байна.
СБД-ийн 16-р хорооны нийтийн байрны эзэн: Манай нийтийн байр нь 20 гаруй айл байрлах боломжтой ч хөл хорионы үед зургаан айл өрх гарах боломжгүй хэмээн байрласан. Тухайн айл өрхүүдийн хувьд ажил, орлогогүй байсан тул түрээсийн төлбөрийг хөнгөлөх, зарим нь одоо хүртэл түрээсийн төлбөрөө төлөөгүй байна. Халдвар илэрсэн эмэгтэйн хувьд хөл хорионы хугацаанд чөлөөтэй орж гардаг байсан. Зусланд байдаг гэр бүл рүүгээ байнга зорчдог байсан. Гэр бүлийнх нь бас халдвартай нь батлагдсан гэсэн. Өнөөдрийн байдлаар манай нийтийн байрны оршин суугч нараас халдвар илрээгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.