Ховд-Улаанбаатар "Хүннү Эйр" чиглэлийн онгоц 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 13:46 минутанд Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд газардлаа. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж ажиллаж байгаа ажээ.
Мэдээллийг сануулахад, Улаанбаатар-Ховд чиглэлд зорчсон автобуснаас хоёр хүнд коронавирусийн халдвар илэрч, улмаар бусад зорчигчдыг Улаанбаатар хотруу буцаан, ХӨСҮТ-д эмчлүүлэхээр болсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.