СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрийн тусгаарлалтын дэглэм 7 удаа зөрчсөн иргэнд сая тайвань долларын торгууль оноожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Тайваний иргэн коронавирусээс сэргийлэх тусгаарлалтын дэглэмийг долоон удаа дараалж зөрчсөн тул сая тайвань доллар буюу 35,000 ам.долларын торгууль оноосон байна. Нэрийг нь нууцалсан иргэн Тайваний төв Тайчунд амьдардаг ажээ.

Тэрээр эх газрын Хятадад бизнес аялал хийж ирснийхээ дараа гэртээ тусгаарлагдах ёстой байв. Гэвч удаа дараалан гэрээ орхиж гарчээ. Тайваний телевизийн мэдээлснээр тус иргэн долоон удаа тусгаарлалтын дэглэмийг зөрчихдөө гурав хоногийн дотор дэлгүүр орох, машинаа засуулах зэрэг үйлдэл хийжээ.

Түүнийг тусгаарлалтын дүрэм зөрчиж байгааг мэдсэн хөршүүд нь зарга хийж, холбогдох газарт мэдээлсэн байна. .

Гэвч уг дэглэмийг удаа дараа зөрчсөн тул хоногт 3,000 тайвань доллар буюу 100 ам.доллар төлөх ёстой болж байна. Тайваньчууд коронавирусийн эсрэг хатуу чанга дэглэм баримталж байгаа тул 23 сая хүн амын дунд коронавирусийн ердөө 889 тохиолдол бүртгэгдсэн гэж эх сурвалжид дурджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.