СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-27

ЧУУЛГАН: Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилох гэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2021-01-27/ Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүллээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын намаас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсчээ.

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн товч намтар

Л.Оюун-Эрдэнэ нь 1980.06.29 төрсөн. Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын ЕБС, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр,

2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага: 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал, 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал, 2008 онд Нийслэлийн БЗД- т Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын УЗ-ийн ХЭГ-ын дарга, 2010-2014 он НАМЗХ-ны Ерөнхийлөгч, 2011 он МАН-ын нарийн бичгийн дарга, 2012 он МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2019 оноос Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2020 оноос УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байна.

Л.Оюун-Эрдэнийг МАН-аас 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн билээ. 

 


 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.