УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-д ирж буй ард иргэдийн санал хүсэлттэй холбогдуулж УИХ-ын дарга үг хэлж болно гэсэн дэгийн тухай хуулийн дагуу үг хэллээ.
Тэрбээр, "Нийгэмд үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулж, тэр тусмаа Оюутолгойн асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатарын чуулганы хуралдаандаа ирж оролцохыг урьж байна. УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд ард иргэдийн элч төлөөлөгчийн хувиар ирж оролцох ёстой. Нийт иргэн, улсын эрх ашгийг тэргүүнд тавьж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрд үнэнчээр зүтгэхээ тангарагласан байдаг. УИХ-ын гишүүний ажил УИХ-аас батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилтэд санал гаргаж болно. Ямарваа нэг нэхэмжлэл гаргах шаардлагатай бол холбогдох тогтоолын төсөл санаачилж болно. Чуулганы танхимд асуудлаа хэлэлцэх ёстой. Бүрэн эрхийг нь ард түмэн өгсөн. Гэтэл ард иргэдэд буруу ойлголт өгч, өлсгөлөн зарлаж, өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд учруулаад байж болохгүй.
Г.Занданшатар: С.Ганбаатар гишүүнд үнэхээр нэхэмжлэхийн шаардлага байгаа бол хуулиа санаачлаад ажиллах бүрэн боломж байхад яагаад ийм арга замыг сонгов?
Би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. 2018 оны нэгдүгээр сард буюу тухайн үеийн УИХ, ЗГ шиг Оюутолгойн асуудлаар нухацтай ажиллаж, шаардлага тавьсан засаглал байхгүй. Өмнөх УИХ-аар 92-р тогтоол баталж Оюутолгойн хэрэгжилтэд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах асуудлыг тодорхой тусгасан. Энэ тогтоолыг хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллаж болно шүү дээ.
2013-2017 онуудад Оюутолгойд татварын актаа тавьж чадахгүй нөхцөл үүссэн байсан. У.Хүрэлсүхийн засгийн газрын үед актаа тавьж, бүх шаардлагаа тавьж чаддаг болсон. Зээлийн хүү, менежментийн шимтгэл гэх мэт үр ашиггүй асуудал бүрийг ил тавьж гэрээ хэлцлийн замаар шийдвэрлэсэн. Монгол Улс нэгдмэл байх ёстой. Танхимын зарчмаар ажиллахыг С.Ганбаатар гишүүнээс шаардаж байна.
Ард иргэдэд буруу ойлголт өгч, нийгэмд цар тахал дэгдсэн үед улс төржсөн алхам хиймээргүй байна. Танхимдаа ирээд ярь. Тэр нь илүү хүчтэй. Бүх санаачлага нээлттэй байна. Үнэхээр асуудал бий бол бид дэмжээд ажлын хэсэг байгуулаад ажиллая" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямарваа нэг нэхэмжлэл гаргах шаардлагатай бол холбогдох тогтоолын төсөл санаачилж болно. Чуулганы танхимд асуудлаа хэлэлцэх ёстой. Бүрэн эрхийг нь ард түмэн өгсөн. Гэтэл ард иргэдэд буруу ойлголт өгч, өлсгөлөн зарлаж, өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд учруулаад байж болохгүй.
Чуулганы танхимд саналаа хэлэхэд зүгээр сонсоод л өнгөрнө ямао ч үр дүнд хүрэхгүй, тэмцсэн нь л дээр
Чуулганы танхимд саналаа хэлэхэд зүгээр сонсоод л өнгөрнө ямао ч үр дүнд хүрэхгүй, тэмцсэн нь л дээр
Үнэхээр асуудал бий бол бид дэмжээд ажлын хэсэг байгуулаад ажиллая" энэ юу гэсэн үг вэ? ИХДаргаа , Асуудал байхгүй байхад Ганбаатар тэмцээд байгаа юм уу
Танхимд хэзээ хэлсэн үгийг нь тоож авч хэлэлцдэг байсийн нохой хуцснаас доор олонхийн саналаар түрүү барьдаг биздээ
16 жил тоогоогүй байж худлаа чалчих шаардлагагүй луйварчид хугацаа хожих гэж байгаан ард түмэн Босоо ГАНБАА ХУУРТАХГҮЙЭЭАрд түмний төлөөлөл болчихоод байж ИЧЭЭЧЭЭ
Нэг нөхөр нь хөлдөж үхэх гэж байхад албан тушаалын хойноос хөөцөлдөөд явж байдаг наад давхар дээлтнүүддээ шаардлага тавь БОСОО ГАНБААТАРЫН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ЯМАР 1 ЮМ БОЛОХ ЮМ БОЛ АРД ТҮМЭН БОСНО ШҮҮ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БОЛ НААД ИХ ХУРАЛ ШИГ ЮМАА ТАРАА
Чуулганы танхимдаа байнга л хэлээд байншдээ.Занданшатар унтаж бсан юм бхдаа.хм
Хэдэн жил л ярилаа.Авилагчид сонсох дургүй бгаа шүү дээ.
та нар өөр намын хүний үгийг сонсдог бил үү.Хамгийн чадваргүй ёс зүйгүй луйвраар гарсан хүмүүс.ард түмэндээ үгээ хэлээд байж байна
С. Ганбаатар угаасаа л гудамжны сэтгэлгээтэй хүн л дээ.
Ганбаатарын өлсөж байна гэдэг онигоо энэ хүний ганц шоу хийдэг зүйл нь ОТ шүү дүүгээсээ жаахан мэдээлэл авчихаад түүнийгээ мартахгүйг хичээгээд хааяа ингэдэг юм өмнөх хэдэн жил таг дуугаа байж байгаад сонгуул болохоор л өөрийгөө төвийлгөх гэж ингэж гарч ирдэг хүн дээ өмнөөс нь ичих юм даа
Монголчуудын өвөг дээдэс Чингэс хаан тэр дээр үед.дайсныхаа үгийг хүртэл сонсдог байж.харин одоо үед намаараа талцаад.адилхан эрхтэй гишүүдээ ч сонсохоо байж дээ.
Монголчуудын өвөг дээдэс Чингэс хаан тэр дээр үед.дайсныхаа үгийг хүртэл сонсдог байж.харин одоо үед намаараа талцаад.адилхан эрхтэй гишүүдээ ч сонсохоо байж дээ.