Ковид-19 коронавируст цар тахал гарснаас хойш уг вирус хаанаас, чухам ямар шалтгаанаар үүсч хүн төрөлхтөнд халдварласан нь оньсого хэвээр байгаа юм. Үүнийг судлахаар олон сарын хэлэлцээрийн дүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын 13 эрдэмтнээс бүрдсэн баг энэ сарын эхэнд БНХАУ-ыг зорьсон билээ. Тэгвэл эрдэмтэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх улсын дотоод журмын дагуу 14 хоног тусгаарлагдсаны эцэст ажлаа эхлэхээр болжээ.
Ухань хотоос хамгийн анх коронавирус бүртгэгдсэн тул эндээс үүсэлтэй гэж олон хүн таамаглаж байгаа. Үнэн бодит мэдээллийг тодруулах эрдэмтэд ирэх 24 цагийн дотор Ухань дахь тусгаарлалтаас гарах гэж байна.
Дэлхий тэр чигээрээ энэ ажлыг ажиглаж байна гэж Уханьд очсон судалгааны багийн гишүүн, Нидерландын нян судлаач Марион Күпманс мэдээлжээ. Мөн тэрээр бид улс төрчид биш зөвхөн эрдэм шинжилгээний ажилтнууд гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Олон улсын эрдэмтэд тусгаарлалтад байсан 14 хоногийн хугацаандаа Хятадын эрдэм шинжилгээний ажилтнуудтай видео дуудлага хийж юуны тухай мэдэж, мэдэхгүй байгаагаа болон мэдэж судлах шаардлагатайгаа хэлэлцэж, ярилцсан байна. ДЭМБ-ын ажилтнуудын ажлын үр дүн өндөр хүлээлттэй байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.