СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Германы эмнэлгийн агуулахаас арван чингэлэг амны хаалт хулгайлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ХБНГУ-ын Зүүн Вестфали мужийн Гютерслох хотод орших эмнэлгийн агуулахаас үл таних этгээдүүд арван чингэлэг "FFP2" амны хаалт хулгайлсан болохыг орон нутгийн "Radio Guetersloh" агентлаг мэдээлжээ.

Хэрэг өнгөрөгч ням гарагаас даваа гарагт шилжих шөнө гарсан бөгөөд Гэмт хэрэгтнүүд оффисын цонхоор дамжин агуулахад орсон бөгөөд дараа нь гүйдэг хаалгыг онгойлгон, амны хаалтуудыг түрэн гаргажээ.

Одоогоор цагдаагийн алба хаагчид сэжигтнүүдийг хайсаар байгаа ба гэрчүүдийг байцааж байгаа гэнэ.

Тэдгээр нь мөн "FFP2" төрлийн амны хаалт байсан бөгөөд нийт 241 сая еврогоор үнэлэгдэж байжээ.

Эх сурвалж: iz.ru, Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.