СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байден ирэх намар гэхэд 300 сая иргэнээ вакцинжуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ зуны турш болон намрын эхэн сар гэхэд 300 сая иргэнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах амлалт өглөө. АНУ коронавирусийн тархалтаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд тус улсын 26 сая гаруй иргэн халдварлаж, 435,000 иргэн нас бараад байгаа юм.

Шинэ Ерөнхийлөгчийн ажлын алба Пфайзер болон Модернагаас 200 сая гаруй тун вакцин нэмж худалдаж авах ба мужуудад вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн вакцины хүртээмж, түгээлтийг хурдасгаж, хүргэлтийг сайжруулахаар ажиллаж байгаа ажээ.

. Байден тангараг өргөхийнхөө өмнө 100 хоногт 100 сая тун вакцин тарих амлалтыг өгсөн юм.

Мягмар гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ Жо Байден вакцинжуулах хөтөлбөрийн нөхцөл байдал таамаглаж байснаас ч муу байсан гэдгийг онцлон тэмдэглэжээ. Коронавирусийн нөхцөл байдлын үед хоёр их наяд ам.долларын тусламжийн багц гаргах саналыг Конгресст танилцуулсны дотор вакцинжуулах хөтөлбөрт илүү их төсөв хөрөнгө зарцуулахыг уриалж байна.

. Жо Байдены тооцоолсноор халдварын тархалтыг бүрэн хяналтандаа авах хүртэл эндэгдлийн тоо 660,000-д хүрч болзошгүй гэж анхааруулжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.