СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-27

Л.Мөнхтүшиг: Ирэх сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг хийх талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.  

  • Хоёрдугаар сарын 3-нд БНСУ
  • Хоёрдугаар сарын 10-нд Япон 
  • Хоёрдугаар сарын 24-нд Турк
  • Хоёрдугаар сарын 26-нд БНСУ улс руу тус тус нислэг үйлдэхээр боллоо.

Дөрвөн удаагийн тусгай нислэгээр нийтдээ 840 орчим иргэнийг татан авахаар төлөвлөж байгаа аж. Тусгаарлах байрны нөөц бололцоо, дотоодын халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж боломжтой бол дахин Сөүл, Токиогийн чиглэлд нэмэлт хоёр нислэг үйлдэхээр төлөвлөж байна гэж Л.Мөнхтүшиг хэллээ.

Сөүл рүү үйлдэх тусгай үүргийн нислэгт өмнө нь тусгай үүргийн нислэгт хамрагдахаар бүртгэгдсэн боловч нь нислэг нь цуцлагдсан хүмүүс болон эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг түлхүү авна гэв.

Харин Токиогийн хувьд үндсэн таван шаардлагыг хангасан хүмүүс, Европын орнуудад байгаа иргэд Туркийн Истанбул хотоор дамжин ирэхээр бүртгүүлсэн байгаа гэдгийг хэллээ.

Өнөөдрийн байдлаар 8625 иргэн гадаадаас нутаг буцахаар өргөдлөө өгөөд байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.