Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар нартай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл нар уулзжээ.
ХЭҮК-оос УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тэмцлийг ажиглаж, УОК-ын Шуурхай штаб, ЦЕГ, ЭМЯ зэрэг холбогдох газраас мэдээлэл авч байсан гэдгээ онцлоод хүний язгуур эрх болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэх нь зүй ёсны хэрэг хэдий ч эрүүл мэндийн нөхөгдөшгүй байдлаа хадгалж үлдэхэд анхаарч, тэмцлийн өөр арга хэлбэрийг сонгохыг зөвлөжээ.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар монгол гэрүүдийг нийслэлийн төв талбайд бариулах зөвшөөрөл олгох боломжоор хангаж өгөхийг хүсчээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар ХЭҮК-ын үйл ажиллагааны чиглэл хязгаарлагддаг, тухайн асуудлын зөв, бурууг шүүх, ямарваа улс төрийн үйл ажиллагааг дэмжих боломжгүй тул уг хүсэлтийг биелүүлэх, зөвшөөрөл өгөх чиг үүрэг байхгүйг хэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.