СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-27

Д.Адьшаа: Танхимаар сурах зориулалтаар төлсөн сургалтын төлбөрийг хөнгөлье

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Адьшаа: Сургуулиудад эцэг эхчүүд танхимаар сургах зориулалтаар төлбөрөө бүтэн төлсөн. Гэтэл хоёр дахь жилдээ дамнаад сургалт онлайнаар орлоо. Танхим-онлайн хоёрын хооронд асар их зөрүүтэй шүү. Иймд хуулинд зохих заалт оруулж ийм тохиолдолд онлайн төлбөрийн хэмжээг тогтоодог болмоор байна. Ийм үүднээс хуулийн заалтад зохих саналаа оруулсан байгаа. Та бүхнийг дэмжинэ гэдэгт найдаж байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Оюутны сургалтын төлбөртэй холбоотой асуудал маш чухал зүйл. Мэдээллийн нэгдсэн сантай болно гэдэг маш чухал асуудал. Хүний аюулгүй байдлыг хангах, эрхийг нь зөрчихгүй байх нэн тэргүүний асуудал.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бүх сургууль хаагдаж онлайн хэлбэрт шилжсэн. Үүнийг дагаад олон зардал хэмнэгдэж байна. Төлбөрийг бүтнээр хөнгөлдөггүй юм гэхэд тодорхой хэмжээгээр хэмнэгдэх ёстой. Үүнийг хэрхэн зохицуулах юм бэ. Хууль санаачлагчид ямар байр суурь баримталж байна.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ц.Туваан: Цар тахлын дотоод дахь анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тухайн хүний хувийн мэдээлэл задарч, үүнийг дагаад өмнө нь тэр бүр тохиож байгаагүй олон чухал асуудал хөндөгдсөн. Иймд хуулийн 11-р зүйлийн 11-ын 6 дахь хэсэгт: Халдварлагдсан болон сэжигтэй иргэний хувийн болон гэр бүлийн нууцийг хамгаалах, нэр төрийг гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй, ялгаварлан гадуурхахгүй байх гэж оруулсан. Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шийдвэр хуулийн заалтыг хангаагүй бол үүсэх үр дагаварыг тухайн мэдээллийг задалсан байгууллага, албан тушаалтан хариуцна гэж оруулсан.

Хоёрдугаарт, Хуулийн 7-ын нэгдүгээр заалтад сургалтын төлбөрийн асуудал маш тодорхой орсон. Өмчийн хэлбэр үл харгалзан сургалтын төлбөрийг хөнгөлөх, хойшлуулах, дараагийн сургалтын төлбөрт тооцох гээд маш тодорхой оруулсан. Угаасаа танхимаар бус онлайнаар сургалт орсон тохиолдолд маш олон зардал хэмнэгдэнэ. Дотуур байрны төлбөрийг гэхэд л урьдчилж гэрээ хийж бүтэн төлж ордог. Хорио тогтоосон үед тэр төлбөр буцах ёстой. Ийм хуулийн зохицуулалт алга байсан. Энэ удаагийн хуульд маш тодорхой оруулсан. 

УИХ-ын гишүүн Д.Доржханд: Хямралын үед эрүүл мэнд чухал ч боловсролын асуудлыг орхигдуулж болохгүй. Энэ үед боловсролын салбарын бүсийг чангалж болохгүй. Танхимаар хичээл орохгүй байгаа энэ үед үдийн хоолноос 40 тэрбум төгрөг хэмнэгдэж байна. Гэтэл энэ үед оюутны 24.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгодог нь орхигдоод байна. Энэ эх үүсвэрийг төсөвт өөрчлөлт оруулалгүйгээр шийдэх боломжтой. Засгийн газар нь мөнгөгүй, иргэд нь мөнгөгүй байгаа энэ үед Засгийн газар ажиллах ёстой. Одоо 6.7 их наяд төгрөг Төв банкинд байна. Ийм үед Засгийн газар ажиллах, бонд гаргаж, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл гаргах ёстой.

Чуулганы хуралдааны хоёрдугаар хэсгийг хүлээн авна уу.

 Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон 65 гишүүнээс 19 нь дэмжиж, 46 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.