СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-27

LIVE: Шинжилгээний хариу сөрөг гарсны дараа гадуур, дотуур зорчин Ховд аймаг руу явжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сүүлийн 24 цагийн хугацаанд 12709 хүнд шинжилгээ хийхэд 11 тохиолдол батлагдлаа.

  • Өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэр бүлийн таван хүн
  • Наркологийн төв эмнэлэгт хоёр тохиолдол бүртгэгдсэн
  • Сүхбаатар дүүргийн 1, 5 дугаар хороонд өргөжүүлсэн шинжилгээ хийхэд хоёр хүнээс халдвар илэрсэн
  • Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дарви сум руу зорчиж байсан хоёр иргэнээс халдвар илэрсэн нь батлагдлаа.

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тохиолдол 836 болж, улсын хэмжээнд 1162 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн хоногт 25 хүн эдгэрч гэртээ гарсан байна.

.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Наркологийн төв эмчлүүлж энэ сарын 22-нд эмнэлгээс гарч хөдөө орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар илэрсэн. Ингээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ойрын хавьтал 17, гэр бүлийн 21, эмч ажилчид 44, эмнэлгээс гарсан гээд нийт 70 хүнд шинжилгээ хийсэн. Наркологийн төвийг түр хугацаанд хөл хорио тогтоогоод байна.

Орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд шинжилгээ өгөхөд 3-4 хүнд халдвар илэрсэн. Тухайн иргэдийн хувьд хоёрдогч, гуравдагч хавьтагч байсан.

Ховд аймгийн Дарви сум руу явсан иргэний хувьд шинжилгээ өгсөний дараа гадуур, дотуур зорчсон байсан. Иргэдийн хувьд шинжилгээ өгөөд коронавирусийн халдвар тусахгүй гэж ойлгоод байна. Шинжилгээ өгөөд эрүүл гарсан гэсэн ч хаанаас, хэнээс ч халдвар авах эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Ховд аймаг руу автобусаар 20 гаруй цаг 41 хүн хамт явсан. Үүнээс хоёр хүн халдвартай болох нь тогтоогдсон. Бусад иргэдийн хувьд халдвар авах эрсдэл өндөр гэж үзсэн.. Орон нутагт эмчлэх боломжтой ч архаг хууч өвчтэй иргэд халдвар авбал хүндрэх магадлалттай тул эдгээр иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүднээс авчирч байгаа юм.

Түүнчлэн хавьтал болсон хүмүүс байршлаа хэлэхгүй, зугтааж өөр өөр байршилд нуугдаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.