Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр/2020.01.27/ 11:40 цагаас Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрийг УИХ-ын чуулганд оруулахаар болжээ.
Эрх баригч намаас өргөн барьсан Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгч ажлын тав хоногт багтаан УИХ-д оруулах ёстой. Энэ хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм.
Ерөнхийлөгч Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулсны дараагаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж томилох юм. Ингэснээр Ерөнхий сайдын бүр эрх хэрэгжиж, танхимаа бүрдүүлнэ. Энэ долоо хоногтоо багтааж шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байна.
Мэдээллийг бид LIVETV болон LIVETV.MN сайт, LIVETV.MN цахим хуудсуудаар шууд дамжуулан үзүүлсээр байх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.