Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна.
Улаанбаатар хотод гацсан иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлыг аймгуудын болон нийслэлийн Онцгой комисс хамтран зохион байгуулж байв. Харин энэхүү ажлыг Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2021 оны нэгдүгээр сарын 27-ны 00:00 цагаас эхлэн зогсоолоо. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.
Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.
Хөдөө орон нутаг руу хүнсний үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, шатахуун тээвэрлэж байгаа иргэд орон нутаг руу зорчих боломжтой. Товчоодоос цаана амьдардаг иргэд иргэний үнэмлэхээ үзүүлэн нэвтэрч болно гэдгийг Тээврийн цагдааний албанаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
zvvn aimguudin garah orh hodlgoon horih shaardlaga bsnu