СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Д.Трампын эсрэг материалыг Сенатад хүргүүлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч асан Дональд Трампыг иргэдийг жагсаал бослогод өдөөн хатгасан, турхирсан хэрэгт буруутган, итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг Төлөөлөгчдийн танхимд явуулж буруутай гэж үзсэн. Ингэснээр төлөөлөгчдийн танхимын менежерүүд хэргийн материалыг даваа гарагийн шөнө Сенатын танхимд илгээлээ.

Энэ нь жил хүрэхгүйн хугацаанд хоёр дахь удаагаа Төлөөлөгчдийн танхим Трампын эсрэг материалыг Сенатын танхимд хүргүүлж буй явдал болж байна. Трамп хоёр ч удаа Конгрессийн танхимд итгэл үзүүлэх эсэх санал асуулгад нэрээ оруулсан АНУ-ын анхны төрийн тэргүүн юм.

2020 оны 11 дүгээр сарын гуравны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн. Санал хураалтаар Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулав. Гэвч Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн нь нэгдүгээр сарын 6-ны өдөр Конгрессийн дээд доод танхимд Байдены ялалтыг баталгаажуулах өдөр Капитол руу жагсагчид дайран ороход хүргэсэн гэж үзсэн. .

Ирэх долоо хоногт Сенатын танхим хуралдаж Дональд Трамп буруутай эсэхийг шийдвэрлэнэ. Хэдийгээр Трамп Ерөнхийлөгчийн суудлаа орхисон ч түүнд итгэл үзүүлэх эсэх санал асуулгыг Сенатын танхимд явуулж, хуулийн хариуцлага тооцох бүрэн боломжтой гэж үзсэн.

Ардчилсан намын төлөөлөгчид Дональд Жон Трамп нь АНУ-ын Засгийн газрын эсрэг хичирхийллийн шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутай хэмээн хариуцлага тооцохыг хүсч байна. .

Үүнтэй ижил төстэй нөхцөл байдал Монгол улсад үүссэн ба өнгөрсөн лхагва гарагт Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалыг Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэмжсэн гэж зарим улс төрчид буруутгасан. Хэрэв Монгол улсын Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг УИХ-д явуулах шаардлагатай гэж үзэн, улмаар гэм буруутайд тооцвол төрийн тэргүүний судлаа хугацаанаасаа өмнө орхих нөхцөл байдал ч үүсч болох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.