Италид улс төрийн тогтворгүй байдал болоод коронавируст цар тахалтай хийх тэмцэл үргэлжилж байна. Нөхцөл байдлаас үүдэж Ерөнхий сайд Жузеппе Конте өөрийн хүсэлтээр мягмар гарагт огцрох шийдвэр гаргалаа. Түүний огцрох шийдвэрийг Ерөнхийлөгч Сержио Маттареллад хүргүүлэх бөгөөд төрийн тэргүүн Ерөнхий сайдыг оцгруулах, аль эсвэл илүү хүчирхэг эвслийн шинэ Засгийн газар бүрдүүлэх эсэхийг шийднэ.
Мягмар гарагийн өглөө 09 цагаас Италийн сайд нарын зөвлөл хуралдана. Хуралдаанаар Жузеппе Конте огцрох хүсэлтээ тавьж, уг хүсэлтийг Ерөнхийлөгчийн ордон руу илгээнэ. Ингэснээр Конте шинэ Засгийн газар бүрдүүлэх боломжийг Ерөнхийлөгчөөс хайж байна.
Өнгөрсөн долоо хоногт Парламентын дээд, доод танхимд явуулсан санал хураалтаар Контед дахин итгэл үзүүлэхээр болсон. Гэвч түүний өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан Маттео Рензи Контегийн эрх баригч эвслээс өөрийн Италиа Вива намаа гаргах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулаад Сенатад Конте олонхийн суудлаа алдахад хүрсэн байна.
Хэрэв Ерөнхийлөгч Маттарелла нь Контег дахин шинэ эвслийн Засгийн газар бүрдүүлэх зөвшөөрлийг олговол таван сенатч нэмж эвсэлдээ бүрдүүлэх шаардлагатай болно. Тэгж чадвал гурван жил хүрэхгүй хугацаанд тэрээр гурав дахиа эвслийн Засгийн газар бүрдүүлэх юм.
Одоо байгаа эвслийг төвийг сахигч Ардчилсан нам болоод Таван од хөдөлгөөн намууд бүрдүүлж байна. Жузеппе Контегийн энэ удаагийн үйлдэл урьдчилан төлөвлөсөн, тактикийн алхам гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа юм.
Европт коронавирусийн эхний давлагаа өнгөрсөн жилийн хавар нүүрлэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээрээ өнөөгийн Ерөнхий сайд иргэдээс ихээхэн дэмжлэг авсан. Хэдийгээр улс төрийн байдал тогтворгүй байгаа ч санал асуулгын дүнгээр 50 хувиас дээш үнэлгээтэй Италийн нэр хүндтэй улс төрч хэвээр байна.
Эх сурвалж: CNN, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүүкиин өрөөсөн нь