СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-26

LIVE: Г.Баасан: Барьцаалагдсан УИХ, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон гишүүн И.Мөнхжаргал нар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газар зохион байгуулалттайгаар огцорч, УИХ барьцаалагдагдсан гэж үзэж байна. 

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан: 

-УИХ-ын чуулган дээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт шүүгч нарыг дуудаж, чиглэл заавар өгдөг" гэж мэдэгдсэн. .

Шүүхийн байгууллага сүүлийн үед өндөр түвшний авлигачдад зөөлөн хандаж байна. Ийм байхад авлигачид "махны машинд хэрчүүллээ" хэмээн ярьж байна.

Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хурал зарлахад гишүүд нь хуралдаа ирэхгүй байна. УИХ оффшорчдод барьцаалагдсан байж магадгүй. 

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал: 

-АТГ-ын дарга, дэд даргын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог байсан. Гэтэл үүнийг ерөнхийлөн захирагч руу шилжүүлж байгаа нь буруу. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй. ШЕЗ үүн дээр хариу тайлбар хийх хэрэгтэй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.