Багануур дүүргийн 4 дүгээр хорооны уулзварт энэ сарын 25-ны 18.00 цагийн үед Тоёота прүс маркын автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, 3 тээврийн хэрэгсэл мөргөсөн зам тээврийн осол бүртгэгдлээ.
Мөн хоногийн хугацаанд Багануур дүүргийн алба хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 4 зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв.
Иймд жолооч та бүхэн замын болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалалтын бүс тогтмол хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Согтуу жолоочийг шууд баривчилж машиныг нь улсын орлого болгох хэрэгтэй. Хүний машин унасан бол машины үнээр торго. Санамсар болгоомжгүйгээр согтуугаар машин барьдаггүй. Санаатай үйлдэл.
Согтуугаар машин барин гэдэг нь еерийгээ болон бусдыг гэмтээх асар их хохиролтой учраас арга хэмжээг чанга болгох хэрэгтэй.