СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Израйльд элсэлтийн шалгалт өгөх сурагчдыг коронавирусийн вакцинжуулалтад хамруулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Израйль улс коронавирусийн эсрэг бүх нийтийн вакцинжуулалтыг өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор эхлүүлсэн. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Пфайзер/БиоНТекийн вакцины багадаа нэг тунг есан сая хүн амын 25-аас илүү хувьд нь хийжээ.

Тус улс халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй ахмадуудад коронавирусийн вакцин хийж эхэлсэн бол 40 болон түүнээс дээш насныхан вакцин хийлгэх боломжтой болсон. Ирэх хоёрдугаар сар гэхэд эдийн засаг, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн сэргээнэ гэж найдаж байна.

Тэгвэл Боловсролын яамны мэдээлснээр удахгүй шалгалтаа өгөх болон хичээлдээ явж эхлэх ахлах ангийн 16-18 насны сурагчдад эцэг эхийнх нь зөвшөөрлөөр коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлжээ. . Мөн элсэлтийн шалгалтын дүн цэргийн албанд ч чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Израйль улсын хувьд коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг хамгийн хурдацтай явуулж байгаа улс юм. 2020 оны төгсгөл гэхэд хүн амынхаа 10 хувийг хамруулсан байна. Тус улсад коронавирусийн халдварын 600,000 орчим тохиолдол бүртгэгдэж 4,500 орчим хүн эндээд байгаа юм.

Ням гарагт эрх баригчдын гаргасан шийдвэрээр нэгдүгээр сарыг дуустал дотоодын болоод олон улсын нислэгийг бүрэн хориглохоор болсон. Ингэснээр шинэ төрлийн коронавирусийн тархалтыг зогсооно гэж үзжээ.

Эх сурвалж: ВВС 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.