СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-27

Шуурхай: Хотын дарга С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргажээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Хотын дарга С.Батболд дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан албан бичиг илгээжээ.

Тэрбээр: 1,5 сая хүнтэй нийслэлийн иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Засгийн газрын тэргүүн, Хотын удирдлага хоёр хамтран ойлголцож ажиллах нь нэн чухал. 

Миний бие үүрэгт ажлаасаа 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөр чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр уламжилж байна.

Учир нь төсвийн тухай хуульд заасны дагуу 12 дугаар сарын тавны дотор Улаанбаатар хотын төсвийг НИТХ-аар зохих хууль журмын дагуу батлуулах учиртай. Үүний дараагаас ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаа тул асуудлыг шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.