СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн эсрэг ургамлын ханд сурталчилсан Шри Ланкын сайд халдвар авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэх ургамлын гаралтай хандыг сурталчилж байсан Шри Ланкын Эрүүл мэндийн сайд Павитра Ванниараччи халдвар авчээ. Түүний шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт "Эерэг" гарсан гэж Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга "ВВС" агентлагт мэдээлсэн юм.

гэнэ. Харин Эрүүл мэндийн сайд болох Ванниараччи энэхүү хандыг олон нийтийн өмнө уун, вирусийн тархалтыг зогсоох арга зам хэмээн сурталчилж байжээ.

Павитра Ванниараччи нь цар тахлын халдвар авсан тус улсын дөрөв дэх сайд болж байна. Түүнээс өмнө хандыг сурталчилж байсан өөр нэгэн сайд коронавирусээр өвчилсөн юм. Ванниараччи одоо тусгаарлалтад ороод байгаа бөгөөд түүний ойрын хавьтлуудыг мөн тусгаарлаад байгаа аж.

 Цар тахал эхэлснээс тус улсад халдварын нийт 56,076 тохиолдол бүртгэгдэж, 276 хүн нас барсан бөгөөд сүүлийн саруудад халдварын тархалт өсөж байгаа юм. Ванниараччи халдвар авсан нь ил болохоос хэдхэн цагийн өмнө Шри Ланка улс "Oxford/AstraZeneca" вакцины яаралтай хэрэглээг зөвшөөрсөн бөгөөд эхний тунгууд ирэх долоо хоногт тус улсад ирэх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.