Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас Улсын их хурлын гишүүн С.Ганбаатарын гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байна гэж үзжээ.
Тиймээс уг үйл ажиллагааг зогсоох бөгөөд иргэд, олон нийтийг цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цагдаа нар ирээдүйн хоочоо бодоочээ хэн нэгний гар хөл болоод байлгүй
Үзэл бодолоо тэр тусмаа улсын эрх ашгийн төлөө тэмцэх л хэрэгтэй ш дээ
Эх орноо гэхээр жагсаж болдоггүй юмуу цагдаа та эх орондоо тангараг өргөсөн албан хаагчид шүү ирээдүй хойч үёээ бодох цаг болсон шүү та бүхэн бүгд хуулиа мэддэг улс арай мэдсээр байж эрх мэдэлтэн үйлчил байгаа юм биш үү
ЦАГДАА НАРТ МАН,НЯМБААТАР ҮҮРЭГ ӨГӨӨД БАЙГАА ЮМ УУ. ЭХ ОРНЫ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛД ЭЛЭНЦГИЙНХ НЬ ТЭР БӨХИЙН ЗАХИРАМЖ ЯРИАД БАЙГАА ЮМ. ҮНДСЭН ХУУЛИА БИЕЛҮҮЛ,ХЭРЭГЖҮҮЛ,МЭДТҮГЭЙ.САХИСУГАЙ.
Цагдаа өсгөлөнг зогсоох гээд санаа нь их зовоод байгаа бол юуны учир өсгөлөн зарласныг мөрдөж тэр асуудлыг нь шийдээч. Би Ганбаатарыг дэмжиж байна
estoi uxej bsan xar jandaarmuud ve ed nar xaxuuliar amia bolgochino gsen bodoltoi nowshnuud