СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Godiva брэнд АНУ дахь дэлгүүрүүдээ хаахаар болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

1926 онд Бельги улсад үүсгэн байгуулагдаж байсан дэлхийд алдартай Godiva тансаг зэрэглэлийн шоколадны брэнд АНУ дахь 128 дэлгүүрээ хаах болон зарах шийдвэрийг гаргажээ. Тус брэнд энэ жилийн гуравдугаар сарын сүүлч гэхэд дэлгүүрүүдээ хаах болон борлуулалтын ажлаа дуусгахаар төлөвлөжээ.

Хэдийгээр Хойд Америк дахь дэлгүүрүүдээ хаахаар болсон ч Европ, Ойрхи Дорнод, Хятад зэрэг дэлхийн бусад хэсэгт үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэжээ.

. Үүний дагуу 2019 онд Нью-Йорк хотод анхны кафегаа нээж, цаашлаад АНУ даяар 400 кафе нээхээр төлөвлөжээ. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрт 2,000 кафе нээх төлөвлөгөөгөө танилцуулсан.

Гэвч коронавируст цар тахлын улмаас уг төлөвлөгөө бүтэлгүйтэж, үйлчлүүлэгчид цахим худалдааг эрхэмлэн, худалдан авах эдийн засгийн чадвар буурсан юм. Үүнтэй холбоотойгоор өртөг зардал ихтэй томоохон дэлгүүрүүдээ хаах нь зүйтэй гэж үзжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.