Өнгөрсөн долоо хоногоос цанын баазын үйл ажиллагаа нээгдэж, амралтын өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн их байсан билээ. Тэгвэл Хан-Уул дүүргийн 120 мянгат буюу Монгол бейсболын талбайд мөсөн каток өнөөдөр нээгдэж, залуус хүүхдүүд үйлчлүүлж эхэлсэн байна.
Мөсөн катокыг ажлуулж байгаа иргэн: Өнөөдрөөс үйл ажиллагаагаа нээлээ. Хүүхэд, залуусын хувьд маш их хүлээлттэй байжээ. Манайх 5000 мкв талбайтай учир хүн хоорондын зай баримтлаад ажиллах боломжтой. Утсаар урьдчилан захиалга авч, хэт олон иргэдийг бөөгнөрүүлэхгүй талаас нь ажиллаж байна. Мөс өөрөө цэвэр агаар ялгаруулдаг тул халдвар тархах нь бага. Хамгийн гол нь цэвэр агаар, дасгал хөдөлгөөн хийж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэндээ баяртай байна.
Мөсөн катокоор үйлчлүүлэгч хүүхдүүд: Гадаа гарч тоглох, гулгахыг маш удаан хүлээсэн. Гэртээ хэт удаан байгаад утас үзээд толгой өвдөөд байсан бол сая цэвэр агаарт гулгаад эхэлсэн чинь зүгээр болчихлоо. Гадаа тоглох маш гоё байна хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.