СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-25

Х.Тэмүүжин: Ардчилсан намыг дахин "сүнс"-ээ олоход нь туслаарай, дэмжээрэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд нэгдэж, өнөөдрийн Ардчилсан нам Ц.Туваан, С.Эрдэнэ гэх хоёр даргатай болсон асуудлыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Ардчилсан намын өнөөгийн хямрал тус намыг ирээдүйн ялагдалд хүргэнэ гэж намын гишүүн залуус үзэж байгаа аж. Иймд тэд ҮБХ-ны ээлжит бус хурлыг яаралтай зарлан хуралдуулах шаардлагыг тавьж байна. Уг хурлаараа намын дотоодод үүссэн асуудлаа хэлэлцэн ярилцаж, шийдэл олох гарцыг эрэлхийлнэ гэлээ. 

Уг шаардлагаа намынхаа улс төрийн зөвлөлд гардуулжээ.

АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү: 

-ҮБХ бол АН-ын төлөөллийн төв байгууллага. ҮБХ 390 гишүүнтэй. Гишүүдийн олонхи нь ҮБХ-ны ээлжит бус хурлаа яаралтай хуралдуулахыг шаардаж энэхүү зараа хэвлэлийнхэн та бүхнээрээ дамжуулан хүргүүлж байна.

Ардчилсан нам улс төрийн манлайллаа илүү идэвхжүүлэх, сөрөг хүчний үүргээ улам сайн биелүүлэх ёстой. Өнөөдрийн Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдалд яаралтай дүгнэлт гаргах, намын дотоод асуудлаа нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. 

АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан:

-АН-ын дүрмийн хүрээнд ҮБХ-ны нийт гишүүдийн 1/3-ийн шаардлагаар уг хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Өнөөдөр ҮБХ-ны талаас дээш хувь нь хурлаа хуралдуулахыг шаардаж гарын үсгээ зурсан. Иймд хуралдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. 

Ардчилсан намыг дахин "сүнс"-ээ олоход нь туслаарай, дэмжээрэй

АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин:

-АН өөрийн толгой дээрх бухлыг маш сайн харж байгаа. Тогоон дотроо асуудлаа ярья, гадна талдаа хүчтэй байя гэж бодож байгаа. Цэрэг хувцас, сүгсэлзсэн ёсолгоо хоёроор асуудал шийдэгдэхгүй нь. Нийгэм эдийн засаг дампуурах нээ. Мухар харалган төр засгийн үйл ажиллагаанд сөрөг хүчний хүчтэй хяналт нэн чухал байна. Иймд манай нам хүчтэй сөрөг хүчин болохын тулд өөрсдийн толгой дээрх бухлаа эхлээд арилгая гэж ярьж байна. Шийдлээ олохын тулд ҮБХ-ны хурлаа яаралтай зарлан хуралдуулахыг шаардаж байна. Ардчилсан намыг дахин "сүнс"-ээ олоход нь туслаарай, дэмжээрэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.20.159

Халуун цөл газар хонин гүрвэл болж төрсөн юм биш үү! Мөн ч их нүгэл үйлдэж дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.