Сүүлийн 24 цагийн дотор Улаанбаатар хотод 16 хүн халдвар авсан нь батлагдсан байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 814 боллоо. Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн эдгэрч дараагийн хяналт руу шилжсэн бол Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлгээс 50 хүн бүрэн эдгэрч гэртээ гарсан.
Батлагдсан 16 тохиолдол өмнө нь тусгаарлалтад байсан иргэдийн давтан шинжилгээ, БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн иргэд, ЭМЯ-ны нэг ажилтнаас халдвар илэрсэн. ЭМЯ-ны 128 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Тус яамны таван хүнийг тусгаарлан, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна.
БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн 1069 иргэн шинжилгээнд хамрагдсан үргэлжлүүлэн тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна.
Идэвхтэй байгаа голомтууд:
Хөдөө орон нутаг руу буцах хүсэлтэй иргэд шинжилгээ өгөх үеэр нэг иргэнээс халдвар илэрсэн. Тухайн иргэний хувьд батлагдсан тохиолдолтой хавьтал болсон байсан.
Ямар ч хүн хэн, хэзээ ч, хаанаас халдварт өртөх эрсдэл өндөр байна. УОК-ын даргын тушаалын дагуу хамтарсан багууд эрсдэлийн үнэлгээ хийсэн. Нийслэл хотод халдварын эрсдэл өндрөөс маш өндөр гарсан нь нийслэл хотод хүн ардын дунд халдвар тархах маш их эрсдэлтэй гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвар алдвал иргэдийн өвчлөл нэмэгдэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
онон сангийн эрдэмтний хэлснээр анхнаасаа Дархан шиг шинжилгээ хийсэн бол ал. Эрт дарчихсан.Мөнхсайхан өөрийхөөрөө зүтгэж байж эцэст нь одоо диылдэхгүй боллоо Байнга ингэж орон гэрээр нь байраар нь бүсэлж хорих юм Арга бари лаа өөрчлөөчээ.
Ene muu amt avgai uls turiihuntui sulbeldej jagsaal tsuglaan boloh vii geed toogoo nemeed ,ailgah araamandaa orjee