Өнгөрсөн бямба гарагаас үсчин, гоо сайхан, хумс засал, өргөн хэрэглээний барааны дэлгүүр, зах ажиллаж эхэлсэн. Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийг бүртгэлийн QR код уншуулж, нэвтрүүлж байгаа юм.
Нарантуул худалдааны төвийн түрээслэгчид: Ажил эхэлсэнд баяртай байгаа ч хүмүүсийн худалдан авах чадвар муу байна. Сүүлийн хоёр сар тогтмол орлогогүй зогссон иргэдийн хувьд нэлээн хүнд байсан тул ажил эхлээд бага ч болов бараагаа зарж байгаадаа баяртай буйгаа илэрхийлсэн юм. Өвлийн бараагаа татсан байсан тул мөнгөө гаргаж авах болов уу гэж бодож байна. Сүүлийн хоёр хоног бол үйлчлүүлэгчдийн тоо цөөн байсан талаар худалдаачид дурдлаа.
ЭМЯ-наас битүү орчинтой, агаар муутай газраар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байгаа. Тэгвэл Нарантуул худалдааны төвийн түрээслэгч нар дээврийн хаалтаа авч иргэдэд үйлчилж эхэлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.