СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

18 хоног сураггүй алга болсон эр мөөг түүж идэн амьд үлджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Австралийн Квинсленд мужид 18 хоногийн турш сураггүй алга болоод байсан эрэгтэйг цагдаа нар эсэн мэнд олсон бөгөөд тэрээр далангийн ус ууж, мөөг түүж идэн амь гарсан байна.

58 настай Роберт Вебер хамгийн сүүлд энэ сарын 6-ны өдөр Килкиван хотын нэгэн зочид буудлаас нохойтойгоо гарч яваа харагджээ. Гэвч удалгүй түүний автомашин нь фермийн замд суусан аж. Тэрээр гурван өдөр машиндаа байсан бөгөөд уух усгүй болсныхоо дараа явган явахаар шийджээ. Ингээд

Веберийг олохоор өргөн цар хүрээний агаар болон хуурай газрын хайх ажиллагааг эхлүүлээд байсан хэдий ч амжилт олоогүйн улмаас өнгөрсөн долоо хоногт хайлтыг цуцалсан байна. Азаар далангийн ойролцоох нэгэн үл хөдлөх хөрөнгийн эзэн түүнийг өнгөрөгч ням гарагт олсон гэнэ.  "Тэр далангийн ойролцоох модны дор суугаад, бидэн рүү даллаж байсан" гэж Перретт "ABC" сувагт ярьсан юм.

Роберт Вебер наршсан хэдий ч биеийн байдал нь сайн, аливаа байдлаар гэмтээгүй байсан гэж цагдаа нар мэдэгджээ. Харамсалтай нь түүний нохой олдоогүй байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
139.5.219.86

Nohoigoo yasan yasan genee?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.