СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-25

Зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 396 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 270 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
  • Чаргатай гулгаж байгаад автомашин мөргөгдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

2021.01.21-ний өдрийн 21.00 цагт Увс аймаг, Өмнөговь сум 1-р баг “Намирын Түнг” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 4 км/

2021.01.23-ны 16.15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 29 настай, эрэгтэй А, 20 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь нас хохирсон.

2021.01.23-ны  өдөр 19.50 цагийн орчимд Архангай аймаг Эрдэнэмандал сум Идэр-Улаан баг “Донж” гэх газар /сумын төвөөс урагш 60 км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 28 настай, эрэгтэй  Л-н амь нас хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр

Иргэн та мотоциклтой хөдөлгөөнд оролцохоор бол техникийн бүрэн бүтэн байдал, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулах оролцох, хамгаалалтын малгай хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.