СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мексикийн Ерөнхийлөгч коронавирусээр халдварлажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Мексикийн төрийн тэргүүн Андрес Мануэл Лопез Обрадор коронавирусийн халдвар авсан тухай мэдээллээ. Тэрээр ням гарагийн шөнө өөрийн Твиттер хуудсандаа “Цар тахлын халдвар авсан тухайгаа дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа ч би эмчилгээ хийлгэж байгаа. Урьдын адил өөдрөг байна” хэмээн жиргэжээ.

Энэ жил 67 настай Лопез Обрадор Ковид-19-ийн халдвар авсан дэлхийн удирдагчдын нэг болж байна. Мексикийн Ерөнхийлөгчийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ихээхэн шүүмжлэлд өртсөн бөгөөд амны хаалт зүүхийг төдийлөн дэмжихгүй байсан юм. Обрадор Мехико хот дахь Ерөнхийлөгчийн ордонд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна.

. Хоногт мянгаас дээш хүн нас барсан тохиолдол бүртгэгдэж байгаа нь хөрш Бразил улсаас илүү гарсан тоо юм. Зарим эх сурвалжууд Мексик улсын ихэнх мужид эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон ба халдварын тохиолдол, эндэгдлийн бодит тоо хэмжээ одоо мэдэгдэж байгаагаас ч их хэмээн мэдээлж байна.

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар бараг зуун саяд хүрч, 2,138,343 хүн энджээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.