СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-25

Нийслэлд найман байршилд хөл хорио тогтоогоод байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын Онцгой комиссоос өчигдөр /2021.01.24/ нийслэлд хамгаалалтад авагдсан, идэвхтэй голомтуудын байршлыг зарласан билээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар дараах найман байршлыг хамгаалалтад авч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон.

  • БГД: 12-р хороо 19-р байр
  • БГД: 25-р хороо Голденпарк 303
  • БЗД: 26-р хороо Баянмонгол 416
  • БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг
  • СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
  • СХД: 29-р хороо 141-р байр
  • СБД: 3-р хороо 45-р байр
  • СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр

Эдгээр байршилд холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгаа юм. 

Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд Коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байна.

Тиймээс иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулах юм.

Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй.  Энэ тохиолдолд 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.