АНУ-ын Холбооны мөрдөх товчоо "Алдагдсан сахиусан тэнгэрүүдийг аврах ажиллагаа"-ны хүрээнд хүний наймааны гэмт хэргийн хохирогч болсон 33 хүүхдийг олж аварсан тухай мэдээллээ. Уг ажиллагааг Холбооны мөрдөх товчооны Лос Анжелес дахь салбарын алба хаагчид амжилттай гүйцэтгэсэн байна.
Энэ сарын 11-ний өдөр эхлүүлсэн ажиллагааны хүрээнд олдсон 33 хүүхдийг аврах үед бэлгийн дарлал, мөлжлөгт өртөж байжээ. Эдгээр хүүхдүүдийн хоёрыг нь өмнө олж аварч байсан боловч дахин хүний наймааны гэмт хэргийн хохирогч болсныг илрүүлсэн хэмээн мэдээлжээ.
Товчооны ажилтнууд тусгай ажиллагааны хүрээнд хүний наймааны гэмт хэргийг сэдэж, зохион байгуулсан байж болзошгүй нэг сэжигтнийг баривчлан саатуулсан байна. Түүний эсрэг эрүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Америк чинь манай эбэ үүл халзан да зика баба.нарийн ярьдагаар ардчилалын өлгичй нутаг гэдэг биздээ монголоос илүү хүний тэрдундаа хүүхдийн эрхийг ингэдэг гаруудтай улс юм уу?