ОХУ-ын нийслэл Москва болоод Санкт-Петербург, Омск зэрэг зуу орчим хотод өчигдөр сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжигчид жагсаал цуглаан хийж, түүнийг суллахыг шаардлаа. Алексей Навальныйг өнгөрсөн намар хордуулахыг оролдож, тэрээр таван сарын турш Берлинд эмчлэгдэж байгаад долоо хоногийн өмнө эх орондоо эргэн ирсэн юм. Түүнийг нисэх буудлын пасспорт шалган нэвтрүүлэх хэсгээс цагдаа нар баривчлан авч явсан.
Тэгвэл өчигдөр ОХУ даяар сөрөг хүчний удирдагчийг дэмжигчид өргөн хүрээг хамарсан, ойрын жилүүдэд болоогүй Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн томоохон жагсаал цуглааныг зохион байгууллаа. Нийслэл Москва хотод л гэхэд 40,000 орчим иргэн жагсаалд нэгдэж, 1,200 хүнийг цагдаа нар баривчлан саатуулжээ.
Алс дорнодын Санкт-Петебургээс гадна Сибирийн Омск хотод гадаа цельсийн -30 хэм, Якутскэд цельсийн -52 хэм хүрч хүйтэрсэн ч Навальныйг дэмжигчид жагсаал хийсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар цагдаа нар жагсагчдыг тараах, албадан баривчлах, хүч хэрэглэх, зодож нүдэх үйлдлүүд гаргасан нь өрнөдийн орнууд болоод хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байна. ОХУ даяар 3,000 орчим жагсагчийг баривчлан саатуулсны дунд Навальныйгийн эхнэр Юлия Навальная багтсан гэдгийг мэдээлж байна. Оросын Засгийн газрын эрх баригчид Навальныйгийн шүүх хурал товлогдох хүртэл багадаа сарын хугацаанд баривчлан саатуулах шийдвэр гаргаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Putin шударга байж чадахгүй новш юмаа
Новш новш л гэнэ үнэндээ бол эцсийн үр дүн нь манайд нэг их таатай байхгүйл дээ..
Барууны гатнуул, улсаасаа урвагч, Украйны нохой Навальный Оросын эсрэг эздээсээ өгсөн даалгавараар яваа болохоос Оросын төлөө яваагүй. Ер нь нэг юмыг ойлгохгүй бна. Америкт цуглаан жагсаал болоод цагдаа нар хүч хэрэглээд тараахаар ардчилалаа хамгаалсан энэ тэр гоё нэр зүүдэг. Тэр байтугай зэв сэг хэрэглэдэг. Харин Орост бол дарангуйлал нэр зүүдэг. Үүнийг огт ойлгодоггүй.
эмчлэгдэж биш, эмчлүүлж байгаад гэж бичих нь зөв. Хүн эмчлүүлж, өвчин эмчлэгддэг.