Хөдөлмөрийн үндэсний намаас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцрохыг шаардав. Шаардлагад,
Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь оновчтой бус, хүнлэг бус байсан тул Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон холбогдох эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд хариуцлага хүлээн огцорлоо.
Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн онцгой комисс хариуцлага хүлээхгүй сугарч үлдэх нь шударга ёсонд үл нийцнэ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцрохыг Хөдөлмөрийн үндэсний нам шаардаж байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ яагаад байгаагаа мэдэхгүй мангар яаж ч хариуцлага байтугай юу болоод буйг ч ухаж амжхгүй байна.мангар хг
Засаг нь нярай эхэд хүнлэг бус хандсанаас гээд саналаараа огцорч байхад хотын мэр бас л огцрох нигууртай. Багаараа огцрох ёстой. Юу бодож явдагийн бол доо хөөрхий.
Энэ хүн өөрөө хөөгөөд гаргасан биш юун ч туйлширамтгаа юм дээ...Энэ тэнэгүүд зүгээр тетрис болчих юм аа
dorwitei shiidwer gargajchadaxgvi bnshdee Sumya ogtsor