СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-21

Ерөнхийлөгчийг ямар тохиолдолд огцруулдаг вэ?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах мэдэгдэл хийх үедээ  

Тэрээр Үндсэн хуулийн 30-р зүйлийн нэг дэх хэсэгт "Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" гэж заасан. Гэтэл "миний итгэж байсан Монгол улсын Ерөнхийлөгч ард түмнийг үймээн самуунд уруу татаж, улс төржүүлсэн. Цаашдаа ч жагсаал цуглааныг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс Ерөнхийлөгчид хатуу хариуцлага тооцох ёстой" гэсэн юм. 

Тэгвэл ямар үед Ерөнхийлөгчийг огцруулж, хариуцлага тооцдог талаар Үндсэн хуулинд хэрхэн заасныг хүргэж байна. 

Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйл.

1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.

2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна, гэж заажээ. 

Засгийн газраа огцруулж, Ерөнхийлөгчид хариуцлага тооцуулахаа мэдэгдсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд хандаад, цэц түүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-аар хэлэлцээд, огцруулах боломж байгаа ажээ. 

Хэрэв Ерөнхийлөгч огцорвол Ерөнхийлөгчийг УИХ-ын дарга түр орлохыг ч Үндсэн хуульд заажээ.

Үндсэн хуулийн гучин долдугаар зүйл

2.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

3.Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно, гэжээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.