МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газар танхимаараа огцрох эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаар бид мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх танхимаасаа хоёр сайдыг сугалж огцруулахгүй. Танхимаараа огцрох саналыг дэмжсэн гэсэн үг юм. Улмаар 13:00 цагт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээд мөн дэмжсэн шийдвэр гаргажээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 16 цагт мэдэгдэл хийнэ. livetv.mn сайт шууд дамжуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.