СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-21

Нэгдүгээр төрөхөд амаржсан ээжтэй хавьтал болсон хүмүүсээс халдвар илрээгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нэгдүгээр сарын 18-ны өдөр Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан ээжтэй хавьтал болсон буюу тус эмнэлэгт хэвтэж байсан ээжүүд, эмч, мэргэжилтнүүд нийт 357 хүнээс PCR шинжилгээ авсан гэж ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээлсэн.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нэгдүгээр төрөхөд амаржсан ээжтэй хавьтал болсон хүмүүсээс халдвар илрээгүй. Тандалт, судалгаа үргэлжилж байна. 

-Эх, нярайн бие ямар байна вэ?

-Эх, хүүхдийн биеийн байдал сайн байна. Ээжид коронавирусийн эсрэг эмчилгээ хийж байгаа. 2020 онд ХӨСҮТ-д 21 эх амаржсан. 19 нь голомтот бүсээс ирсэн ээжүүд байсан.

Коронавирусийн халдвартай 4 ээж амаржсан.. Энэ нь магадгүй ээжийн дархлаатай холбоотой. Мөн ээжүүдэд халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгсөн, ээжүүд дэглэмийг чанд барьсантай холбоотой байх. Мөн сүрьеэтэй, гепатитийн халдвартай 3 ээж төрсөн. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
124.158.107.35

шинэ төрсөн хүнтэй хавьтаж болдиймуу

сма
3 жилийн өмнө
192.82.67.200

хавьтал гэвэл наанадаж л биед нь хуруугаараа болов шүргэхийг хэлэх байх, харин ойр хавьд нь байсан бол хавьцал гэх нь зөв болов уу, өөрөөр хэлбэл тэр хавьцаа нь байсан хүмүүс гэж ойлгогдоно

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.