СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-20

LIVE: Я.Содбаатар нарыг огцруулахыг шаардан иргэд Сүхбаатарын талбай дээр жагсаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Нярайлаад удаагүй байсан эмэгтэйг дан хувцастай, углааштай нь “Өргөө” амаржих газраас гаргасан асуудалд цочирдсон иргэд Шадар сайд Я.Содбаатар нарыг огцрохыг шаардан Сүхбаатарын талбай дээр жагсаж байна.

Жагсагч эмэгтэй:

Өдөр нь төрсөн эмэгтэйг орой нь нимгэн нүцгэн хувцастай эмнэлгээс гаргахыг зурагтаар үзээд маш их цочирдлоо. Нярайлсан эмэгтэй хүн дор хаяж гурваас дээш сарын хугацаанд гам барих ёстой. Гэтэл түүнтэй хүнлэг бус хэрцгий хандсан явдлыг хараад эмэгтэй хүнийхээ хувьд маш их эмзэглэж энэхүү жагсаалд нэгдэж байна.

Жагсагч эрэгтэй:

Би тэрхүү бичлэгийг үзээд маш их цочирдсон. Нялх биетэй эмэгтэй хүнтэй хүнлэг бус хэрцгий хандсан явдалтай хэзээ эвлэрч болохгүй.

Жагсагч эрэгтэй:

Хөл хорионы улмаас маш олон асуудал нийгэмд бий болсон. Тухайлбал гадаадад гацсан иргэд байна, бизнес эрхлэгчид хямралд орсон асуудал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь буруу гэдгийг цаг хугацаа харуулж байна. Бид дуугүй ноомой байсан нь буруу. УОК-ын дарга Я.Содбаатар уулчлал гуйгаад өнгөрч болохгүй. 22-ийн товчооны цаана өвчтэй хүн нас барахад нэг удаа уучлаад өнгөрсөн. Одоо уучлахгүй.

Цагдаагийн алба хаагч:

Та нар олон нийтийг уриалан дуудаж, онцгой комиссоос тогтоосон дэглэм журмыг зөрчиж, жагсаал цуглааны шинжтэй үйлдлээ таслан зогсоо. Олон нийтийн сүлжээгээр иргэдийг уриалж Нийслэлийн засаг даргын захирамжийг зөрчсөн үйлдлээ та нар зогсоо.

Жагсагч эрэгтэй:

Цагдаа нар ийм шаардлага тавьж байгаад үнэхээр гонсойж байна. Би өнөөдөр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө яагаад 500 мянган төгрөгөөр торгуулах ёстой юм. Төр засгийн хэрэгжүүлж байгаа байж боломгүй үйлдлийг эсэргүүцсэнийхээ төлөө яагаад торгуулах ёстой юм. Төрийн албаныханд нэг л зүйлийг хэлье. Бид хүсэж байгаа нийгмээ өөрсдөө бүтээж, түүндээ амьдарна. Та нарын зохиосон утгагүй нийгэмд амьдрахгүй.

Жагсагч эрэгтэй:

Биднийг төр засаг доромжилж байна. Махан биеэрээ зогсож жагсахгүй бол тоохгүй байна. Цагдаа нар бидэнд тавиад байгаа шаардлагаа тэр онцгой комисстоо л тавь гэж зөвлөе.

Жагсагч эмэгтэй:

Бидний эрхийг хамгаална гэж сонгогдсон эмэгтэй гишүүд хаана байна вэ? Тэд яагаад зөвхөн сонгуулийн үеэр л гарч ирэх ёстой гэж. Өчигдрийн эмэгтэйг өмгөөлж хамгаалсан нэг үгийг тэд яагаад хэлэхгүй байгаа юм бэ?

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

дэмжиж байна. та нараараа бахархаж байна

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.43

Ter ex oopoo korontou gdegee xleegeegvi blj bn shuu ene dvr esgegch nar bolimoor yum tiiim svrxuu bol ochood korontou gdegiig xlexgvi yasen

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.48

Хүлцэнгүй байсаар үхээд байх уу Хүлцэнгүй байсаар үзэл бодлоо хэллээ гээд торгуулж шийтгүүлээд байх уу

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.16

коронотой гэдгээ нууж эмнэлэгт очиж бусад эхчүүдэд халдвар тараасан эмэгтэйгийн буруушдээ. харин төрсөн эхийг нимгэн хувцастай авч явсан хүмүүсийн бас бн. эмнэлэг бүр тусгаарлах өрөөтэй гээд бсн тэрн хаа байнаа

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.130

Талбайд очсон бүх хүмүүст талархаж дэмжиж байнаа.Цагдаа нар илүү шүү.ээжгүы.эхнэргү охингүй юм байна.Энгэж очиж бухиидлаа илэрхийлэхгүй бол монгол хүмүүс маш цочирдлоо.Яаж дээрэлхэж байнаа.тэр ядарсан ээжииг өглөө уншаад шооконд орж хэнд ч юм гомдоод бөглөрөөд байлаа.Тэр зургийг нь хвч мэдээлэлээр хангасан зураглаачид талархаж байНа. Нүдний далд ман-нам бузар улай их хиыдэг байнаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.